Дэлхийн Боксын Холбооноос зохион байгуулж буй 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл Улаанбаатар хотын “Аса арена”-д болно. Үүнтэй холбогдуулан Монголын Боксын Холбоо шигшээ багийн тамирчдын нэрсийг албан ёсоор танилцууллаа.
Сүүлийн дэлхийн чансаагаар ДАШТ-ий мөнгөн медальт А.Баттулга 972.5 оноогоор жиндээ хоёрдугаарт бичигдэж байгаа нь багийн гол найдваруудын нэг болж байна. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өндөр амжилттай Л.Алтанцэцэг энэ удаагийн тэмцээнд оролцохгүй нь онцлог болжээ.
Эрэгтэй шигшээ баг
- 50 кг — А.Баттулга
- 55 кг — Х.Билгүүнсайхан
- 60 кг — Б.Буяндалай
- 65 кг — Т.Энхтөр
- 70 кг — О.Бямба-Эрдэнэ
- 75 кг — Г.Далай
- 85 кг — Д.Барихаан
- 90 кг — Г.Энхсанаа
- +90 кг — Х.Бекнур
Эмэгтэй шигшээ баг
- 48 кг — Э.Намуундарь
- 51 кг — Б.Мөнгөнсаран
- 54 кг — М.Энхжаргал
- 57 кг — Т.Номин-Эрдэнэ
- 60 кг — М.Намуун
- 65 кг — М.Цэцэгдарь
Азийн аваргын тэмцээн Улаанбаатарт зохион байгуулагдаж буй нь Монголын боксын хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд дотоодын тамирчдад эх орондоо өрсөлдөх давуу боломж бүрдүүлж байна.





