Азийн АШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

Дэлхийн Боксын Холбооноос зохион байгуулж буй 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл Улаанбаатар хотын “Аса арена”-д болно. Үүнтэй холбогдуулан Монголын Боксын Холбоо шигшээ багийн тамирчдын нэрсийг албан ёсоор танилцууллаа.

Сүүлийн дэлхийн чансаагаар ДАШТ-ий мөнгөн медальт А.Баттулга 972.5 оноогоор жиндээ хоёрдугаарт бичигдэж байгаа нь багийн гол найдваруудын нэг болж байна. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өндөр амжилттай Л.Алтанцэцэг энэ удаагийн тэмцээнд оролцохгүй нь онцлог болжээ.

Эрэгтэй шигшээ баг

  • 50 кг — А.Баттулга
  • 55 кг — Х.Билгүүнсайхан
  • 60 кг — Б.Буяндалай
  • 65 кг — Т.Энхтөр
  • 70 кг — О.Бямба-Эрдэнэ
  • 75 кг — Г.Далай
  • 85 кг — Д.Барихаан
  • 90 кг — Г.Энхсанаа
  • +90 кг — Х.Бекнур

Эмэгтэй шигшээ баг

  • 48 кг — Э.Намуундарь
  • 51 кг — Б.Мөнгөнсаран
  • 54 кг — М.Энхжаргал
  • 57 кг — Т.Номин-Эрдэнэ
  • 60 кг — М.Намуун
  • 65 кг — М.Цэцэгдарь

Азийн аваргын тэмцээн Улаанбаатарт зохион байгуулагдаж буй нь Монголын боксын хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд дотоодын тамирчдад эх орондоо өрсөлдөх давуу боломж бүрдүүлж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу