24.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 7 сар 31, 2025

Б.Чойжилсүрэн сайд “Увс Нуур” бөхийн галын захирал Д.Цэрэнсамбууд 100 сая төгрөгөөр урамшуулал олгов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Тулгар төрийн 2,234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадам Улаангом хотод өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна.

Энэхүү баярын наадмын үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Увс Нуур” бөхийн галын гүйцэтгэх захирал Д.Цэрэнсамбууд хүндэтгэл үзүүлж, 100 сая төгрөгийн урамшуулал олгов.

Сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ:

“Бид өнөөдөр нэгэн эрхэм хүнийг урамшуулах ёстой. 2009 оноос хойш ‘Увс Нуур’ бөхийн галын гүйцэтгэх захирлаар 16 жил ажиллаж, энэ хугацаанд нутгийн бөхчүүдийн амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад хүний хөдөлмөрт гүн талархал илэрхийлье. Энэ хугацаанд манай бөхийн гал Үндэсний бөхийн бүх цолыг хүртсэн. Энэхүү амжилтыг бүтээхэд арын албанд үнэнчээр зүтгэсэн Д.Цэрэнсамбуу ахдаа Улаанбаатар хот дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн өмнөөс 100 сая төгрөгийн урамшуулал олгож, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.” хэмээн онцоллоо.

Д.Цэрэнсамбуу 2009 онд “Увс Нуур” бөхийн галын гүйцэтгэх захирлаар томилогдсон цагаас хойш галыг удирдан ажиллаж, үндэсний бөхийн түүхэнд дараах жилүүдэд амжилттай түрүүлсэн түүхэн үр дүнг үзүүлжээ:

Үндэсний их баяр наадмын түрүүлсэн онууд:

2010, 2011, 2012, 2014, 2018, 2019, 2020, 2024

Эдгээр он жилүүдэд “Увс Нуур” бөхийн галын тамирчид түрүүлж, үндэсний бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн амжилтуудыг бүтээсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here