Увс аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ үргэлжилж байна. Тус түүхэн ойг угтсан бүтээн байгуулалт, зохион байгуулалтын ажилд нийт 22 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсныг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн TV9 телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр онцоллоо.
Түүний хэлснээр, ойд зориулсан санхүүжилт дараах байдлаар бүрдсэн байна:
1400 орчим хүн болон байгууллага биет болон биет бус хэлбэрээр нийтдээ 11 орчим тэрбум төгрөгийн хандив өгсөн;
Улсын болон орон нутгийн төсвөөс 22 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
Гол ажил, төсөв хуваарилалт:
Цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт – 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дэд бүтцийн ажлууд хийгдсэн.
Энэ хөрөнгийг улсын төсөвт суулгах ажлыг Барилга, хот байгуулалтын сайд асан Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын хамт гүйцэтгэсэн гэж тэрбээр онцолсон.
Улаангом хотын Төв цэнгэлдэх орчмын цахилгаан хангамж, гэрэлтүүлгийн ажлыг шийдвэрлэхэд Эрчим хүчний сайдын багцаас 2 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна.
Б.Чойжилсүрэн:
“Бид Увс аймгийнхаа 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд багагүй хичээл зүтгэл гаргасан. Хүн бүр боломж бололцоогоороо, зүрх сэтгэл, цаг хугацаа, хөдөлмөрөө зориулсан. Ойг угтсан бүтээн байгуулалтууд бодит үр дүнтэй, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр болохуйц байх ёстой” гэж хэллээ.
Сайдын төсвөөс гарч байгаа юм бол, тэр тусмаа амьдрал нь бодитоор сайжрахыг хүлээж байгаа бол ингэж болохгүй байсан
Жирийн оршин суугчид ийм сүр жавхлантай баярыг ховорхон үзсэн байх. Харин үүний оронд олон арван жижиг бүлгүүд зам, усан хангамж, орон нутгийн бизнесийг дэмжих зэрэг ашиг тус хүртэх боломжтой