Боловсролын сайдын 2025 оны 2 дугаар сарын 27-нд гаргасан А/95 дугаар тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг баталжээ. Энэ оны хичээлийн жилийн хуваарьт бага, дунд, ахлах ангийн сурагчдын амралтын хугацаа өмнөхөөс өөрчлөгдсөн байна.
Хичээлийн жилийн бүтэц
- I-V анги – 34 долоо хоног
- VI-IX анги – 35 долоо хоног
- X-XII анги – 36 долоо хоног
Амралтын хугацаа
Өмнөх жилүүдэд I улирлын амралтыг 10-р сард тав хоногоор өгдөг байсан бол энэ жилээс хойшлуулсан байна.
- Бага анги – 2025.12.15–2026.01.23
- Дунд анги – 2025.12.22–2026.01.23
- Ахлах анги – 2025.12.22–2026.01.16
Мөн сурагчид 10-р сарын 20–24-ний хооронд бие даалтын долоо хоногтой бөгөөд энэ хугацаанд танхимын сургалт явагдахгүй ажээ.
