Багахангай–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын барилга угсралт бүрэн дуусжээ

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (Толгойт) чиглэлийн 127.1 км урттай төмөр замын барилга угсралтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Үүнтэй холбогдуулан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун тус чиглэлийн нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл болон анхны галт тэрэг аялуулах зохион байгуулалтын бэлэн байдлыг газар дээр нь шалгасан байна.

Төслийн бүтээн байгуулалт ба техникийн үзүүлэлт

Ачаа болон зорчигч тээврийн зориулалт бүхий III зэрэглэлийн уг төмөр зам нь 127.1 км гол замтай бөгөөд дэлгэмэл урт нь 167.4 км-т хүрч байгаа юм. Төслийн барилга угсралтын хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэжээ.

Дэд бүтэц ба гүүрэн байгууламж

Төмөр замын трассын дагуух есөн байршилд нийт 1,279.1 урт метр бүхий төмөрбетон гүүрэн байгууламжийг барьж байгуулсан байна. Түүнчлэн ус өнгөрүүлэх болон иргэд, тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх зориулалттай 127 ширхэг төмөрбетон хоолойг иж бүрэн угсарч дуусгажээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу