-9.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 10 сар 16, 2025

Багш нар цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардан жагсаж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнөөдөр нийслэлийн төв талбайд багш нар тайван жагсаал хийж, үндсэн цалингаа 3,500,000 төгрөг болгохыг шаардав. Жагсаал 16:00 цаг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд оролцогчид зөвхөн цалин нэмэгдүүлэх бус, нийгмийн баталгааг хангах, анги дүүргэлтийг бууруулах шаардлагыг тавьжээ.

Нийгмийн баталгаагүй боловсролын салбар

МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл:
“Цалин 3,500,000 төгрөгт хүргээгүйгээс боловсролын салбарт маш олон эрсдэл учирч байна. Хүний нөөцийн хомсдол үүсч, багш нар эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлгүй болж байна. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрс өссөн ч багш нарын цалин огт нэмэгдээгүй. 2026 оны төсөвт ч нэмэгдэл тусгагдаагүй. Бид энэ асуудлыг хуулийн хүрээнд ард нь гартлаа тэмцэнэ.” гэж мэдэгдэв.

Хот, хөдөөгийн ялгаа

16 дахь жилдээ боловсролын салбарт ажиллаж буй багш Б.Уранцэцэг хэлэхдээ:
“Хотод нэг ангид хоёр дахин олон хүүхэдтэй ажиллаж байна. Гэтэл нэмэгдэл урамшуулал хөдөөд өндөр, харин хотод бараг байхгүй. Хөдөөд нийтдээ 70 хувийн нэмэгдэл авдаг байсан бол одоо хотод 20 хувьтай л үлдлээ. Саяхан 500,000 төгрөгийн цалин авсан, дараа нь хэдийгээ ч мэдэхгүй. Боловсролын чанарыг бодох л юм бол нэг ангид 30-аас илүүгүй хүүхэд байх ёстой. 60 хүүхдийн дэвтэр үзнэ гэдэг боломжгүй. Цалин бага учраас зээл ч бүтэхээ больсон.” гэж ярив.

“Давхар ажил, зээл, гадаадад зуны ажил”

Нийслэлийн нэгэн сургуулийн багшийн хэлснээр, өнөөгийн бодлого боловсролын салбарыг улам хүнд байдалд оруулж байна.
“Багшийн сургуулийг үнэ төлбөргүй болгож, ЭШ-ын оноо хүрээгүй хүүхдийг ч оруулж байгаа нь чанарт сөргөөр нөлөөлж байна. Цалин хүрэлцэхгүй учир багш нар давхар ажил хийж, зуны амралтаараа гадаадад ажилладаг. Тэгэхгүй л бол зээлээ төлөх боломжгүй. Бодит цалин бол 1,480,000 төгрөг. Сайд дундаж цалин гэж худлаа тооцоод, үе шаттай нэмнэ гэж амладаг ч хэрэгжиж байгаа зүйл алга. Үнэхээр чадахгүй бол ажлаа өгөх хэрэгтэй.” гэв.

Дүгнэлт

Багш нарын шаардлага зөвхөн цалин нэмэх асуудал бус, боловсролын чанар, нийгмийн баталгааг сайжруулахтай салшгүй холбоотой. Хэрэв цалин, ажлын нөхцөлд дорвитой өөрчлөлт оруулахгүй бол хүний нөөцийн хомсдол улам гүнзгийрч, боловсролын систем бүхэлдээ доройтох эрсдэлтэйг тэд анхааруулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here