-4.9 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Балба улсын залуус Discord-оор Ерөнхий сайдаа сонголоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Балба улсад өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр үргэлжилсэн жагсаал, мөргөлдөөний үеэр 70 гаруй хүн амь үрэгдсэн ноцтой үйл явдлын дараа улс төрийн томоохон өөрчлөлт өрнөлөө. Шарма Оли Ерөнхий сайд огцорч, Засгийн газар бүрэн нуран унаснаар “хэнийг дараагийн Ерөнхий сайдаар томилох вэ?” гэсэн асуудал гарч ирсэн юм.

Z үеийнхний санаачилгаар залуучууд урьд өмнө хэзээ ч ашиглаж байгаагүй арга замыг сонгожээ. Тэд ихэвчлэн тоглоомчдын хэрэглэдэг Discord платформ дээр нээлттэй санал хураалт явуулсан байна. Уг цахим санал асуулгад 10,000 хүн оролцож, улмаар Балбын Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Сушила Карки хамгийн олон санал авчээ.

73 настай Сушила Карки өнгөрсөн Баасан гарагт тангаргаа өргөж, Балбын шинэ Ерөнхий сайдаар томилогдсон байна. Тэрээр энэхүү албан тушаалыг зөвхөн ирэх жилийн сонгуулийн хүртэл буюу зургаан сарын хугацаанд хашихаа мэдэгдсэн. Түүний хэлснээр, Ерөнхий сайд болохыг өөрөө санаачлаагүй бөгөөд жагсаж байсан залуусын хүсэлт, шаардлагын дагуу шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн аж.

Энэ үйл явдал нь цахим платформоор дамжуулан улс төрийн удирдагчаа сонгосон дэлхийн анхны тохиолдлуудын нэгээр бүртгэгдэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here