2025 оны долдугаар сарын 28-ны Даваа гарагт Тайландын нийслэл Бангкок хотын төвд байрлах “Ор Тор Кор” хүнсний зах дээр бууны халдлага гарч, таван хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан тухай тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Цагдаагийн мэдээллээр, амиа алдсан таван хүний дөрөв нь тус захын хамгаалалтын ажилчид, нэг нь зах дээр ажилладаг худалдаачин байсан бол хоёр хүн шархадсан байна. Халдлага үйлдсэн этгээд буудлагын дараа өөрийгөө буудан амийг нь хөнөөсөн бөгөөд түүнийг Тайланд иргэн болохыг цагдаагийн дэслэгч Сиам Бунсом тодруулжээ.
Тус этгээд нь өмнө нь захын хамгаалалтын ажилчидтай хувийн зөрчилтэй байсан бөгөөд энэ нь халдлага үйлдэх шалтгаан болсон гэж үзэж буйг тэрбээр онцолж, “Хэргийг Камбож улстай холбоотой улс төрийн маргаантай хамааруулж болохгүй” хэмээн мэдэгдэв.
Бангкокын алдартай “Ор Тор Кор” зах нь шинэхэн жимс жимсгэнэ болон далайн гаралтай бүтээгдэхүүнээрээ алдартай.
Хэдийгээр Зүүн Өмнөд Азийн орнуудын дунд Тайланд зэвсэг эзэмшигчдийн тоогоороо харьцангуй өндөрт тооцогддог ч олон хүний аминд хүрсэн бууны халдлагууд төдийлөн олон биш. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд дараах ноцтой халдлагууд тус улсад гарч байв:
- 2023 онд 14 настай хүү Бангкокын тансаг зэрэглэлийн худалдааны төвд буудлага үйлдэж, хоёр хүнийг хөнөөж, таван хүнийг шархдуулсан.
- 2022 онд хойд нутгийн Нонг Буа Лампү мужид хуучин цагдаа хүүхдийн цэцэрлэг дээр халдаж, 37 хүний аминд хүрсэн. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд байв.
- 2020 онд Накхон Ратчасима хотод цэргийн албан хаагч 29 хүнийг буудаж, олон арван хүнийг шархдуулсан.
Тайландын Ерөнхий сайд Фридрих Мерц уг хэрэгт гүн эмгэнэл илэрхийлж, “осолд нэр холбогдсон гэр бүлүүдэд тусламж үзүүлж, холбогдох яамдад яаралтай арга хэмжээ авах” чиглэл өгсөн талаар өөрийн X (хуучнаар Твиттер) хуудсаар дамжуулан мэдэгджээ.
Олон нийтийн зүгээс улсын нийтийн тээврийн аюулгүй байдал болон дэд бүтцийн шинэчлэл, зэвсгийн хяналтыг сайжруулах шаардлага улам бүр нэмэгдэж байна.