-27.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Барселона Реалын эсрэг 3:2 ялж Супер цомоо 16 дахь удаа өргөлөө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Финалын тоглолтын өрнөл

Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын финалд “Барселона” 3:2-оор “Реал”-ыг буулган авч, цомын эзэн боллоо.

“Барселона”-гаас Рафинья 36, 72 дахь минутанд, Роберт Левандовский 45+4-т гоолдсон бол “Реал”-аас Винисиус 45+2-т, Гонсало Гарсия 45+6-д хариу гоол оруулав. Тоглолтын 90+1-д “Барселона”-гийн Френки де Йонг улаан хуудас авч талбайг орхисон байна.

Винисиусын хувьд энэ гоол нь сүүлийн 19 тоглолтод оролцохдоо оруулсан анхны нь болж тэмдэглэгдлээ. Тэрбээр хамгийн сүүлд 2025 оны 10 дугаар сарын 10-нд болсон Бразил-Өмнөд Солонгосын нөхөрсөг тоглолтын үеэр (5:0) гоолдож байжээ.

Флик финалд дахин түрүүлж, цомын цуваагаа үргэлжлүүлэв

“Барселона”-г 2024 оны тавдугаар сараас хойш удирдаж буй Ханс-Дитер Флик финалын тоглолтуудад найм дахь удаагаа багаа ялалтад хүргэлээ. Тэрбээр өмнө нь Германы “Бавариа”-тай 5, “Барселона”-тай 3 удаа цомын аварга болж байсан юм.

Испанийн Супер цом 1982 оноос зохион байгуулагдаж ирсэн бөгөөд “Барселона” 16, “Реал” 13 удаа түрүүлээд байна.

Мини формат, оролцогчдын бүрэлдэхүүн, финалд хүрсэн зам

Энэхүү тэмцээнийг 2019/20 оны улирлаас хойш мини форматаар явуулж байгаа. Оролцогчид нь улсын аварга болон мөнгөн медаль хүртсэн баг, мөн Испанийн цомын финалд шалгарсан хоёр баг байдаг. Өнгөрсөн улиралд “Барселона” дээрх хоёр тэмцээнд түрүүлж, “Реал” мөнгөн медаль хүртсэн тул энэ удаагийн Супер цомд улсын АШТ-ний 3, 4 дүгээр байрыг эзэлсэн хоёр багийг нэмэн оролцуулжээ.

Хагас шигшээд “Барселона” “Атлетик”-ийг 5:0-ээр илүүрхсэн бол “Реал” “Атлетико”-г 2:1-ээр хожиж, финалд шалгарсан байна. Ингэснээр каталончууд ба мадридчууд Супер цомын финалд дөрөв дэх удаагаа дараалан учраа таарлаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу