Баян-Өлгий аймаг ямаа, ухнын шилжилт хөдөлгөөнийг 30 хоног хязгаарлажээ

Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчний тохиолдол хэд хэдэн аймагт батлагдсантай холбоотойгоор Баян-Өлгий аймаг ямаа, ухнын шилжилт хөдөлгөөнд түр хугацааны хязгаарлалт тогтоожээ.

Хязгаарлалт 2026 оны аравдугаар сарын 7-ноос эхэлсэн бөгөөд 30 хоногийн хугацаанд хэрэгжинэ.

Отор нүүдэл, худалдаа, үржлийн зориулалтын хөдөлгөөнийг хязгаарлав

Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум болон Төв аймгийн Алтанбулаг суманд ямааны годрон өвчний тохиолдол батлагдсан байна.

Үүнтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт ямаа, ухныг дараах зориулалтаар шилжүүлэхийг түр хязгаарлажээ.

  • Отор нүүдэл
  • Худалдаа
  • Үржил
  • Бусад зориулалтын шилжилт хөдөлгөөн

Хязгаарлалт нь 2026 оны аравдугаар сарын 7-ноос эхлэн 30 хоног үргэлжлэх юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу