-19.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 2, 2026

Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Газар хөдлөлт 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 01:00:03 цагт (Улаанбаатарын цагаар) болж, голомтын газарзүйн координатыг 45.03 /өргөрөг/, 100.35 /уртрагаас/ тодорхойлжээ.

Шинжилгээний дүнгээр газар хөдлөлтийн магнитуд 4.1 байсан бөгөөд голомт нь Баянхонгор аймгийн Богд сумын нутаг дэвсгэрт байрласан байна.

Газар хөдлөлтийн голомтоос байрлах зай, чиглэл:

  • Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс хойш 34 км,
  • Баянхонгор аймгийн Богд сумын төвөөс баруун урагш 38 км,
  • Баянхонгор аймгийн Жинст сумын төвөөс баруун урагш 45 км зайд тус тус тооцогджээ.

Одон орон, геофизикийн хүрээлэн газар хөдлөлтийн идэвхжилтэй бүс нутгийн мэдээллийг цаашид ч тогтмол тандалт, хяналтад байлгаж буйгаа дурдсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу