13.1 C
Ulaanbaatar
Лхагва, 7 сар 16, 2025

Бээжинд хүн дүрст роботуудын 3х3 хөлбөмбөгийн сонирхолтой тэмцээн зохиогдов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Зургадугаар сарын 28-ны өдөр Бээжин хотод технологи, спортын хосолсон өвөрмөц үйл явдал болж өнгөрөв. Хүн дүрст роботуудын оролцсон 3х3 хөлбөмбөгийн тоглолт олны анхаарлыг татлаа. Тэмцээний үеэр робот тоглогчид удаан хөдөлгөөнтэй, заримдаа давхцан унаж байсан нь үзэгчдийн хувьд хөгжилтэй, инээдтэй байдал үүсгэсэн ч технологийн хувьд чамгүй дэвшлийг харуулсан нь тод байв.

Эдгээр роботыг хүний оролцоогүй, цэвэр хиймэл оюун ухаанаар удирдаж байлаа. Тэд тусгай камерын тусламжтайгаар бөмбөг болон эргэн тойрны орчныг мэдэрч, унасны дараа бие даан босохоор програмчлагдсан. Гэвч зарим тохиолдолд гэмтэл авсан мэт роботыг талбайгаас гаргах шаардлага ч гарчээ.

Уг тэмцээний ард хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, технологийн хөгжлийн стратеги байгааг дурдах нь зүйтэй. Хятадын роботын зах зээл одоогоор 47 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бол жил бүр дунджаар 23 хувиар өсч, 2028 он гэхэд 108 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.

2050 он гэхэд БНХАУ нийт 302.3 сая хүн дүрст роботыг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа нь АНУ-ын төлөвлөсөн 77.7 сая роботын тооноос хэд дахин өндөр үзүүлэлт юм. Эдгээр роботыг үйлдвэрийн автоматжуулалтад, давтамж өндөртэй, стандарт ажиллагаа шаардсан салбарт ашиглана.

Роботуудаар спортын төрөл бүрийн тэмцээн зохион байгуулах санаачилга үүгээр хязгаарлагдахгүй байна. Өмнө нь буюу дөрөвдүгээр сарын 21-нд Бээжинд болсон хагас марафонд 21 робот оролцож, зөвхөн зургаа нь барианд хүрч чадсан байдаг.

Харин ирэх наймдугаар сарын 15-17-ны хооронд Хятадад болох Дэлхийн хүн дүрст роботуудын наадам-ын хүрээнд хөлбөмбөг, гимнастик зэрэг 11 төрлийн тэмцээн зохион байгуулагдах бөгөөд энэ нь робот спортын хөгжлийг дараагийн шатанд гаргах чухал үйл явдал байх төлөвтэй байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here