BLOO Монголын тайзнаа: “Super Concert 2026”-ийн дараагийн зочин зарлагдлаа

Өмнөд Солонгосын алдарт уран бүтээлч BLOO энэ зун Монголд ирж, “Super Concert 2026” тоглолтод оролцохоор болсныг зохион байгуулагч “Эвандис” энтертайнмент зарлалаа.

Тус тоглолтод өмнө нь к-поп, хип хопын нэр хүндтэй соло уран бүтээлч Jay Park болон LNGSHOT хамтлаг оролцох нь баталгаажаад байсан. Харин BLOO-ийн нэр нэмэгдсэнээр “Super Concert 2026” энэ зуны хамгийн их хүлээлттэй хөгжмийн арга хэмжээнүүдийн нэг болж байна.

Одоогоор бусад оролцох уран бүтээлчдийн нэрийг зохион байгуулагчид нууц хэвээр хадгалж байгаа юм.

Тоглолтын тасалбарыг таван шатлалтайгаар худалдаалж байгаа бөгөөд 165 мянган төгрөг болон 185 мянган төгрөгийн тасалбарууд аль хэдийн дуусжээ. Харин одоо III шатны 195 мянган төгрөгийн тасалбар хязгаартайгаар худалдаалагдаж байна.

“Super Concert 2026” зургаадугаар сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.

BLOO Монголын тайзнаа: “Super Concert 2026”-ийн дараагийн зочин зарлагдлаа
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу