200 төхөөрөмжийг өнөөдөр хүлээн авч, дүүргүүдэд тараана
Нийслэл хотын нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлийн хүрээнд 200 ширхэг гар багаж, тоног төхөөрөмж худалдан авчээ. Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газраас мэдээлснээр Хот тохижилтын газрын баазад БНХАУ-д үйлдвэрлэсэн автомат гар шүүр 100 ширхэг, цас, навч үлээгч төхөөрөмж 100 ширхэгийг өнөөдөр хүлээн авч байна. Эдгээр багаж, төхөөрөмжийг дүүргүүдийн ТҮК-үүдэд хуваарилах аж.
2024–2026 онд тоног төхөөрөмжид 45.1 тэрбум төгрөг төсөвлөжээ
2024–2025 онд нийслэл хотын нийтийн аж ахуйн салбарт 367 ширхэг машин, техник, гар багаж, тоног төхөөрөмжийг шинээр худалдан авсан байна. Эдгээрийг тохижилт үйлчилгээний компаниудад эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр ашиглалтын гэрээ байгуулан олгодог бөгөөд эргэн төлөлтөөс бүрдсэн хөрөнгөөр дараагийн ээлжийн тоног төхөөрөмжийг авдаг гэж мэдээлжээ. Энэ оны нийслэлийн төсөвт 15.2 тэрбум төгрөгөөр хотын аж ахуйн үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахаар баталсан бөгөөд 2025–2026 онд нийт 45.1 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжид зарцуулахаар төсөвлөсөн байна.





