-15.9 C
Ulaanbaatar
Мягмар, 10 сар 21, 2025

Болгар улс Путинд агаарын коридор гаргаж өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Путин, Трамп нарын уулзалтад холбогдох асуудал

Болгарын Гадаад хэргийн яам ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Будапешт рүү явах тохиолдолд түүний нисэх онгоцыг агаарын орон зайгаар нэвтрүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Болгарын Гадаад хэргийн сайд Георг Георгиев Люксембургт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа

“Энх тайван тогтоохын төлөө хүчин чармайлт гаргаж байгаа үед энэ зорилгод хүрэх бүх нөхцөлийг бүрдүүлэх нь зүйд нийцнэ”
хэмээн онцолжээ.

Тэрээр Болгар улс Путиний онгоцыг агаарын орон зайгаар нэвтрүүлэх эсэх талаар асуухад:

“Хэрвээ уулзалтад оролцох нэг тал нь ирж чадахгүй бол уулзалт яаж болох вэ?”
гэж хариулсан байна.

Путин, Трамп нарын уулзалт ойртож байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 16-нд Владимир Путинтэй утсаар ярьсны дараа “Будапештэд удахгүй уулзахаар тохиролцсон” тухайгаа мэдэгдсэн билээ.

Мөн Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков “Москва, Вашингтон хоёр улсын удирдагчдын уулзалтад цаг алдалгүй бэлтгэж эхэлсэн” гэж мэдэгджээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here