-24.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 13, 2025

Бразилын нэрт номын сангаас Матиссын үнэт бүтээлүүдийг зэвсэглэсэн этгээдүүд дээрэмджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сан-Паологийн түүхэн номын сан зэвсэгт дээрэмчдийн бай боллоо

Бразилын Сан-Паоло хотын төвд орших “Библиотека Мариу де Андраде” хэмээх томоохон нийтийн номын сангуудын нэгээс зэвсэглэсэн хоёр этгээд францын алдарт зураач Анри Матиссын найман, Бразилын нэрт зураач Кандидо Портинаригийн таван бүтээлийг хулгайлсан хэрэг гарчээ.

Албаныхны мэдээлснээр, өнгөрсөн Ням гарагт тэд номын санд үйлчлүүлж байсан өндөр настай хос, мөн хамгаалагчийг буу шийүүрээр сүрдүүлэн, үзэсгэлэнд тавигдаж байсан алдартай уран бүтээлүүдийг авч зугтсан байна.

Сэжигтнийг камерын бичлэгээр илрүүлэв

Даваа гарагт эрх баригчид хэрэгтнүүдийн ашигласан тээврийн хэрэгслийг олсон талаар мэдээлсэн бөгөөд үүнээс хэдхэн цагийн дараа сэжигтнүүдийн нэгийг баривчилжээ. Хэргийг дэлхийн урлагийн ертөнцийг цочроосон Парисын Луврын музейд хоёр сарын өмнө болсон үнэт эрдэнийн дээрэмтэй дүйцэхүйц хэмжээний алдагдал гэж үзэж байгаа юм.

“Библиотека Мариу де Андраде”-гаас алдагдсан Матиссын бүтээлүүд нь Сан-Паологийн Орчин үеийн урлагийн музейтэй хамтран зохион байгуулж байсан “Номоос музей рүү” нэртэй үзэсгэлэнгийн хэсэг байсан бөгөөд хулгайчид уг үзэсгэлэн хаагдах яг сүүлчийн өдрийг онож, үйлдлээ төлөвлөсөн нь тогтоогджээ.

Метро чиглэсэн зугталт ба өндөр хамгаалалттай барилга

Албан ёсны мэдээллээр, хоёр этгээд Ням гарагийн өглөө 10:00 цагт номын сангийн гол хаалгаар энгийн үйлчлүүлэгч мэт орж, мөн тэр хаалгаар буцан гарч ойролцоох метроны буудлын зүг алхсан байна.

“Библиотека Мариу де Андраде” нь Бразилын хоёр дахь том номын сан бөгөөд гадна, дотно камерын хяналттай, нүүр царай таних технологи бүхий системтэй орчин үеийн барилга гэж тооцогддог. Сан-Паоло хот өөрөө ч хот даяарх нэгдсэн хяналтын камерын сүлжээтэй. Хотын захиргаа мэдээлэхдээ, анхны сэжигтнийг “хэрэг үйлдэх үеийн хяналтын камерын шинжилгээний үндсэн дээр” тодорхойлж, баривчилсан гэж онцолжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here