20 дахь удаагийн арга хэмжээг олон улсын тэмцээний түвшинд зохион байгуулна
Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үед өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилготой “Бүргэдийн баяр” жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг. Энэ жил уг арга хэмжээг өргөжүүлж, анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) хэлбэрээр хийхээр болсон талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Наадмын тов, байршил болон өмнөх жилийн оролцогчдын мэдээлэл
Бүргэдийн баяр ирэх сарын 7–8-ны амралтын өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт 20 дахь жилдээ болно. Өнгөрсөн жилийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин оролцсон бөгөөд Казахстан, Киргизстан улсаас мөн төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.





