-21.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 2, 2026

Ч.Мишээл домогт “Уяхан замбуу тивийн наран”-ыг шинэ өнгөөр дуулна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Уртын дууны эрхийг албан ёсоор шилжүүлэв

“Silk Way Star” олон улсын шоу тэмцээний ялагч, дуучин Ч.Мишээл “Уяхан замбатив” уртын дууг сэргээн дуулах албан ёсны эрхтэй боллоо. Энэ тухай шийдвэрийг Соёлын төв өргөө болон “Эрдэнийн очир” соёл судлалын нийгэмлэг хамтран зарласан бөгөөд Монгол пянзны галерейн нээлтийн үеэр дуучинд эрхийг нь гардуулжээ. Нээлтийн арга хэмжээ 2025 оны арванхоёрдугаар сарын 25-нд болж өнгөрсөн байна.

1933 оны бичлэгээс өнөө цагийн тайз руу

“Уяхан замбатив” уртын дууг 1933 онд Гавьяат жүжигчин Ц.Төмөр анх бичүүлж, олон нийтэд хүргэснээрээ монгол ардын дууны сонгодог дурсгалын нэг болж үлдсэн. Түүний дуулсан хувилбар нь олон арван жилийн турш пянз, бичлэгийн сан хөмрөгт хадгалагдаж, уртын дууны талаарх ойлголт, өнгө аясын жишиг болж ирсэн гэж судлаачид үздэг.

Одоо энэ бүтээлийг үеийн залуу төлөөлөл болох Ч.Мишээл уран сайхны шинэ найруулга, дуу авианы орчин үеийн шийдэлтэй хослуулан сэргээн дуулж, шинэ үеийн сонсогчдод хүргэхээр болж байна. Ингэснээр эртний пянзанд үлдсэн дуу цоо шинэ дуугаралттайгаар дахин тайз, студид “амь орно” гэсэн хүлээлт үүсээд байна.

Монгол пянзны галерей, өв соёлоо дахин нээх оролдлого

Соёлын төв өргөөнд нээгдсэн Монгол пянзны галерей нь өнгөрсөн зууны дуу, хөгжим, жүжигчдийн анхны бичлэгүүдийг нэг дор дэлгэн үзүүлэх зорилготой. Галерей нь хөгжмийн түүхэн өвийг сэргээн сануулахын зэрэгцээ хуучин бичлэгүүдийг өнөөдрийн уран бүтээлчидтэй “уулзуулах” оролдлого байгааг зохион байгуулагчид онцолсон.

Түүний нэг тод жишээ нь “Уяхан замбуу тивийн наран” дууг сэргээн дуулгах эрхийг албан ёсоор уран бүтээлчид шилжүүлсэн явдал бөгөөд энэ нь уртын дууны уламжлалыг таслахгүй, ахмад үеийн өвийг залгамж үеийн дуучдад бодитоор шилжүүлэх арга хэлбэрийн нэг болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу