12.1 C
Ulaanbaatar
Лхагва, 7 сар 30, 2025

Чонжу-Мөрөн чиглэлийн анхны шууд нислэг амжилттай үйлдэгдлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Чонжу хотоос Монголын Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу чиглэсэн анхны олон улсын шууд нислэг амжилттай хийгдэж, “Мөрөн” олон улсын нисэх буудал түүхэндээ анх удаа гадаад нислэг хүлээн авлаа. Энэхүү чухал үйл явдал нь Монгол-Солонгосын агаарын тээврийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн түүхэн мөч болж байна.

Нислэгийг хүлээн авах ёслолын үеэр ИНҮТ ТӨХК-ийн захирал Б.Отгонсүх онцлохдоо:

“Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1956 оны 7-р сарын 7-нд Ан-2 агаарын хөлгөөр анхны нислэг үйлдэгдсэнээр Мөрөн нисэх буудлын түүх эхэлсэн. Өнөөдөр бид олон улсын түвшинд хөл тавьж, Мөрөнг дэлхийтэй холбож байна” хэмээн дурдав.

Тус нисэх буудал нь одоогоор цагт 150 зорчигч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд долоо хоногт 22-27 нислэг үйлдэн үйл ажиллагаа явуулж байна. Мөн Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Мөрөн нисэх буудлыг олон улсын статустай болгох зорилт хэрэгжиж байгааг албаныхан мэдээллээ.

Шууд нислэгийг эхлүүлэх талаар хоёр улсын төлөөлөгчдийн уулзалт 2025 оны 4-р сарын 30-нд БНСУ-ын Пажу хотод болж, Чонжу–Мөрөн чиглэлд нислэг үйлдэх тохиролцоо хийгдсэн байна. Энэхүү шийдвэр нь:

Аялал жуулчлалыг дэмжих

Орон нутгийн эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх

Иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах

Монгол-Солонгосын хамтын ажиллагааг өргөжүүлэх
зорилготой юм.

Засгийн газар болон Зам, тээврийн яам агаарын тээврийг либералчлах бодлого хэрэгжүүлж буй бөгөөд үүний үр дүнд гадаадын 16 компанийн 22 чиглэлд шууд нислэг үйлдэгдэж, агаарын тээврийн зах зээл тэлсээр байгаа билээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here