-15.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

CS2 ДАШТ-д Монголын багууд хүч үзнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Counter-Strike 2 (CS2) тоглоомын энэ жилийн анхны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн болох “BLAST.tv Austin Major 2025” зургаадугаар сарын 2-ноос 22-ны хооронд АНУ-ын Техас мужийн Остин хотод зохион байгуулагдана. Дэлхийн шилдэг 32 багийн дунд өрнөх уг тэмцээнд Монгол Улсаас “The MongolZ” болон “Chinggis Warriors” багууд албан ёсоор оролцох бөгөөд тоглолтын нарийвчилсан тов гарчээ.

“Chinggis Warriors” баг тэмцээний нэгдүгээр шатнаас гараагаа эхэлж, ирэх зургаадугаар сарын 3-ны 23:00 цагт Норвегийн нэр хүндтэй HEROIC багтай “Best of 1” буюу ганц мапаар ялагчийг тодруулах журмаар тоглоно. Баг тус бүр таван тоглолт хийх боломжтой бөгөөд гурав ялсан нь дараагийн шат руу ахих зарчимтай. Chinggis Warriors багийнхан хэдийнээ АНУ-ыг зорьсон тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ.

Харин дэлхийн тавцанд Монголыг төлөөлөн тоглох үндсэн баг гэгддэг “The MongolZ” энэ удаагийн мажор тэмцээнд шууд гуравдугаар шатнаас, өөрөөр хэлбэл шөвгийн 16 багийн шатнаас оролцоно. Тэд зургаадугаар сарын 13-ны шөнийн 01:30 цагт хоёрдугаар шатнаас шалгарсан аль нэг багтай тоглох бөгөөд уг тоглолт мөн “Bo1” буюу ганц мапаар ялагчийг тодруулах форматаар явагдана.

The MongolZ баг нь өнгөрсөн долоо хоногт “Intel Extreme Masters Dallas 2025” тэмцээний плей-офф шатанд тун сайн тоглосон бөгөөд одоо дэлхийн аваргын төлөө өндөр зорилготой өрсөлдөх гэж байна. Тус багийн ивээн тэтгэгчээр олон улсын спортын бооцооны 1xBet компани ажиллаж байна.

1.2 сая ам.долларын шагналын сантай BLAST.tv Austin Major тэмцээн гурван шатлалтайгаар тойргийн тоглолт хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд эцэст нь найман баг плей-офф шатанд тунаж үлдэх юм. Тэмцээний аварга баг 500,000 ам.доллар хүртэх бол, удаах байрнууд 170,000 болон 80,000 ам.долларын шагнал хуваан авна.

Монголын хоёр багийн хувьд дэлхийн хэмжээний энэ тэмцээн бол нэр төрийн хэрэг байгаад зогсохгүй, олон улсын тавцанд монгол тоглогчдын ур чадварыг батлан харуулах, түүхэн боломж болон тооцогдож байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 Смхиман

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here