18.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 19, 2025

CS2 ДАШТ-д Монголын багууд хүч үзнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Counter-Strike 2 (CS2) тоглоомын энэ жилийн анхны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн болох “BLAST.tv Austin Major 2025” зургадугаар сарын 2-ноос 22-ны хооронд АНУ-ын Техас мужийн Остин хотод зохион байгуулагдана. Дэлхийн шилдэг 32 багийн дунд өрнөх уг тэмцээнд Монгол Улсаас “The MongolZ” болон “Chinggis Warriors” багууд албан ёсоор оролцох бөгөөд тоглолтын нарийвчилсан тов гарчээ.

“Chinggis Warriors” баг тэмцээний нэгдүгээр шатнаас гараагаа эхэлж, ирэх зургадугаар сарын 3-ны 23:00 цагт Норвегийн нэр хүндтэй HEROIC багтай “Best of 1” буюу ганц “map”-аар тоглогдох тоглолтоор тулна. Баг тус бүр таван тоглолт хийх боломжтой бөгөөд гурав ялсан нь дараагийн шат руу дэвших зарчимтай. Chinggis Warriors багийнхан хэдийнээ АНУ-ыг зорьсон тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ.

Харин дэлхийн тавцанд Монголыг төлөөлөн тоглох үндсэн баг гэгддэг “The MongolZ” энэ удаагийн мэйжор тэмцээнд шууд гуравдугаар шатнаас, өөрөөр хэлбэл шөвгийн 16 багийн шатнаас оролцоно. Тэд зургаадугаар сарын 13-ны шөнийн 01:30 цагт хоёрдугаар шатнаас дэвшиж ирсэн аль нэг багтай тоглох бөгөөд уг тоглолт мөн “Bo1” буюу ганц мапаар ялагчийг тодруулах форматаар явагдана.

The MongolZ баг нь өнгөрсөн долоо хоногт “Intel Extreme Masters Dallas 2025” тэмцээний хасагдах шатанд тун сайн тоглосон бөгөөд одоо дэлхийн аваргын төлөө өндөр амбицтайгаар өрсөлдөх гэж байна. Тус багийн ивээн тэтгэгчээр олон улсын спортын бооцооны 1xBet компани ажиллаж байна.

1.2 сая ам.долларын шагналын сантай BLAST.tv Austin Major тэмцээн гурван шатлалтайгаар тойргийн тоглолт хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд эцэст нь найман баг Playoffs шатанд тунаж үлдэх юм. Тэмцээний аварга баг 500,000 ам.доллар хүртэх бол, удаах байрнууд 170,000 болон 80,000 ам.долларын шагнал хуваан авах хуваарьтай.

Монголын хоёр багийн хувьд дэлхийн хэмжээний энэ тэмцээн бол нэр төрийн хэрэг байгаад зогсохгүй, олон улсын тавцанд монгол тоглогчдын ур чадварыг батлан харуулах, түүхэн боломж болон тооцогдож байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Манайхан дэлхийн тавцанд хэрхэн өөрийгөө харуулах нь сонирхолтой байх болно

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here