-9.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 10 сар 16, 2025

Цаг агаарын гамшигт үзэгдлийн мэдээллийг E-Mongolia-гаар дамжуулан хүргэж эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар хотод Цаг уур, орчны шинжилгээний газар болон “И-Монгол академи” хамтран ажиллаж, иргэдэд цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг E-Mongolia аппликейшний мэдэгдлийн системээр хүргэж эхэллээ.

Энэхүү арга хэмжээ нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн санаачилгатай уялдаж байна. Тэрээр 2027 оны эцэс гэхэд дэлхийн бүх хүн амыг уур амьсгал, ус болон цаг уурын аюулт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх системээр хангахыг уриалсан юм.

Судалгаагаар цаг агаарын аюулт үзэгдлийн талаарх мэдээллийг 24 цагийн өмнө хүргэснээр эрсдэлийг 30 хүртэл хувиар бууруулах боломжтойг тогтоожээ. Тиймээс мэргэжлийн байгууллагууд төр, хувийн хэвшилтэй хамтран иргэддээ сэрэмжлүүлгийг бүх боломжит сувгаар шуурхай түгээхэд анхаарч байна.

Шинэчлэгдсэн E-Mongolia 5.0 хувилбараас эхлэн улирлын онцлогтой үер, хуурайшилт, агаарын бохирдол болон цаг уурын архивын мэдээллийг хэрэглэгчдэд тогтмол хүргэхээр бэлтгэл хангагджээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here