-4.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Цоохор ирвэсийн өдөр тохиож байна!

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

НҮБ-ын шийдвэрээр жил бүрийн 10-р сарын 23 бол Дэлхийн цоохор ирвэсийн өдөр

Өнөөдөр цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэсийн өдөр” болгон албан ёсоор зарласан юм. Энэ өдрийг дэлхий даяар нэн ховор амьтны экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалах үйл ажиллагааг дэмжих зорилгоор тэмдэглэдэг.

Монгол цоохор ирвэсийн тоо толгойгоор дэлхийд хоёрдугаарт ордог

Дэлхийд нийт 4000 гаруй цоохор ирвэс байдаг бөгөөд хамгийн олон буюу 2500 орчим нь БНХАУ-д амьдардаг. Харин Монголд 2020 оны судалгаагаар 1000 гаруй цоохор ирвэс байгааг тогтоосон нь биднийг тоо толгойгоор дэлхийд хоёрдугаарт оруулж байна. Монгол дахь цоохор ирвэсийн тархцын талбай 103,000 км² бөгөөд Монгол Алтай, Говь Алтай, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунд харилцан адилгүй нягтшилтай тархажээ.

Монгол Улс “Дэлхийн цоохор ирвэс, түүний экосистемийг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд цоохор ирвэсийн судалгааг хийж дуусгасан анхны улс болсон амжилтыг тэмдэглэж байна.

Цоохор ирвэс – Өндөр уулын экосистемийн тэнцвэр, нутгийн иргэдийн бахархал

Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн тогтвортой байдал, байгалийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй. Ирвэстэй нутагт аргаль, янгир зэрэг туурайтан амьтад элбэг байдаг бөгөөд энэ нь газрын гарц, бэлчээр, усны чанарыг сайн байлгадаг тул эрүүл онгон дагшин нутгийг илтгэнэ. Нутгийн иргэд “өндөр уулын эзэн” хэмээн авгайлдаг энэ амьтан хад асгатай өндөр ууланд амьдардаг, хүн рүү дайрдаггүй онцлогтой.

Цоохор ирвэсийн биеийн урт 103-130 см, жин 23-41 кг, 10-13 насалдаг бөгөөд 14 метр хүртэл хол үсрэх чадвартай. Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг гүем гэж нэрлэдэг. Гол хоол хүнс нь аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч зэрэг амьтад юм. Түүнийг “Улаан ном”-д бүртгэж, агнахыг хуулиар хориглосон байна.

Цоохор ирвэс дэлхийн 12 улсад тархдаг бөгөөд Монголын хамгаалалтын амжилт нь байгаль орчны олон улсын хамтын ажиллагааны жишээ болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here