14.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 15, 2025

Дархан-Уул аймгийн Хонгор суманд баавгай үзэгджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны 8-р сарын 14-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн нутаг дахь Цэхэр цөөрөм орчимд айлуудын ойролцоо хүрэн баавгай үзэгджээ. Тиймээс энэ бүс нутгаар зорчихдоо аюулгүй байдлаа хангахыг тус аймгийн Онцгой байдлын газар зөвлөж байна. Хэрэгцээгүй тохиолдолд эрсдэлтэй бүс нутгаар явж болохгүй гэдгийг анхаарууллаа.

Хэрэв баавгайтай таарвал цочоож, шууд халдахаас зайлсхийж, холоос чанга дуу чимээ гаргаж үргээхийг зөвлөж байна. Малчид ганцаараа малдаа явж болохгүй бөгөөд аль болох олон хүнтэйгээр мал хариулах, олуулаа нутаг сэлгэхийг Онцгой байдлын албанаас онцолсон байна.

Аюултай тохиолдолд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт 70372101, 70377010, 7037101 дугаарын утсаар хандаж болохыг мэдэгдлээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here