19.1 C
Ulaanbaatar
Даваа, 9 сар 1, 2025

Дарханд скүүтэрийг 22:00 цагаас хойш ашиглахыг хориглох санал гаргав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дархан-Уул аймгийн төвд энэ жилээс нэвтэрсэн скүүтэр түрээслүүлэх үйлчилгээ олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Үйлчилгээний зохицуулалтгүйгээс болж хүүхдүүдэд эрсдэл үүсч байгаа тул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Отгонбаатар тус асуудлыг шийдвэрлэх саналтайгаар аймгийн Засаг дарга Б.Азжаргалд албан хүсэлт хүргүүлжээ.

Түүний хүсэлтэд дурдсанаар скүүтэр ашиглалтаас үүдэн дараах сөрөг нөхцөл байдал үүсэж байна. Үүнд:

  • Бага насны хүүхдүүд хараа хяналтгүйгээр скүүтэр хэрэглэх
  • Зориулалтын бус гудамж, талбайд зорчих
  • Нэг скүүтэр дээр 2-3 хүүхэд зэрэгцэн унаж, бэртэл гэмтэл авах
  • Замын хөдөлгөөний мэдлэггүй хүүхдүүд осолд өртөх эрсдэл нэмэгдэх

Эдгээр шалтгааны улмаас бага насны хүүхдүүдийн дунд ноцтой гэмтэл бэртэл авах, цаашлаад амь насанд аюул учрах хүртэл эрсдэл бий болж байгааг онцолжээ.

Иймд скүүтэрийг 22:00 цагаас хойш Дархан-Уул аймгийн хэмжээнд ашиглахыг хориглох, холбогдох байгууллагууд хамтран шийдэлд хүрэх шаардлагатай гэж үзсэн байна. Мөн сургуулийн нийгмийн ажилтнууд болон аймгийн ИТХ-аар дамжуулан хүүхдүүдэд мэдээлэл, сургалт зохион байгуулах санал гаргасан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here