27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Э.Анхбаяр: Улаанбурхан гарлаа гээд бүх нийтээр нь амраах нь ковидын алдааг давтахтай адил

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбурхан өвчний тархалт эрчимжиж, батлагдсан тохиолдлын тоо 4274-д хүрсэн талаар Эрүүл мэндийн байгууллагууд мэдээлж байна. Одоогийн байдлаар 551 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өвчлөл сургуулиудаар голомтлон гарч буй тул зарим эцэг эхчүүд сургуулиудыг түр хугацаагаар хаах санал гаргасаар байна.

Гэсэн ч Халдварт өвчин судлалын үндэсний төвийн (ХӨСҮТ) захирал Э.Анхбаяр энэ асуудалд онцгой байр суурьтай хандаж буйгаа илэрхийлжээ. Тэрээр,

“Улаанбурхан гарлаа гээд бүх нийтээр нь карентилж, сургуулиар нь амраах буруу гэдгийг бид ковидын жишээнээс харсан. Цахим хичээл ямар үр дүнгүй байгаад, хүүхдүүдэд ямар хоцрогдол үүссэнийг та бүхэн мэднэ. Бид голомтын хариу арга хэмжээгээ аваад хяналтандаа аваад явж байгаа”
хэмээн мэдэгдлээ.

Түүний хэлснээр, өвчлөл гарсан газруудад чиглэсэн хяналт, хариу арга хэмжээг эрчимжүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд сургуулиудыг бүхэлд нь хаах нь боловсролын салбарт урт хугацааны сөрөг нөлөө дагуулахыг анхааруулсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 COMMENTS

  1. Сандарч зовох шаардлагагүй – эмч нарын зөвлөмжийг тайван дагаж мөрдөх нь дээр

  2. Хамгийн гол нь ухамсар, хариуцлагатай байх юм бол асуудал бага байх болно

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here