Мэргэжлийн рингэнд 15 удаа тулалдаж, нэг ч ялагдаагүй Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар жингийн үзлэгээ амжилттай давжээ.
Тэрбээр “WBC USA super featherweight” буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө Тажикстаны боксчин Мухаммад Якубовтой хүч үзнэ. Өрсөлдөгч нь мэргэжлийн бокст 23 ялалт, нэг ялагдалтай байна.
Тулаан Монголын цагаар 2026 оны арваннэгдүгээр сарын 14-ний өглөө 09:00 цагт болно.