-2.9 C
Ulaanbaatar
Лхагва, 10 сар 15, 2025

Эмийн сангуудын үнийн мэдээллийг ил тод харах боломж бүрдлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өнөөдрөөс эхлэн иргэд https://em.hdc.gov.mn/ цахим сайтад нэвтэрч, худалдан авах гэж буй эмийнхээ үнэ, ойрхон эмийн сангийн байршил болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг бодит цагийн горимоор шалгах боломжтой боллоо.

2600 гаруй эмийн сангийн үнийн мэдээлэл багтжээ

Шинэ системд өнөөдрийн байдлаар 2605 эмийн сангийн байршил, 2565 эмийн үнийн мэдээлэл байршсан байна. Эдгээр үнэ нь тухайн эмийн сан И-баримтын системд бүртгэгдсэн хамгийн сүүлийн бодит борлуулалтын үнэ юм.

Ийнхүү үнийн мэдээлэл ил тод болсноор эмийн зохиомол хөөрөгдөл, үнийн зөрүүг арилгаж, иргэдийн эдийн засгийн дарамтыг бууруулах зорилготой гэж холбогдох байгууллагууд мэдээлэв.

Эмийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах боломж

Шинэ цахим систем нь зөвхөн үнийг харахаас гадна дараах мэдээллүүдийг монгол хэл дээр авах боломжийг олгоно:

  • Эмийн хэрэглэх заавар, хориглох заалт
  • Орц найрлага, тун хэмжээ
  • Үйлдвэрлэгч улс, гарал үүсэл
  • Ижил төстэй эмийн орлуулалт

Цаашдын хөгжүүлэлт

Цахим системийг цаашид улам өргөжүүлж, дараах мэдээллүүдийг нэмэхээр төлөвлөжээ:

  • Эмийн сангуудын үлдэгдэл нөөц
  • Гаалийн үнэ
  • Эм ханган нийлүүлэх байгууллагын үнэ
  • Импорт, хяналтын бүртгэл

Энэхүү ил тод систем нь эмийн үнийн хяналтыг сайжруулах, иргэдэд бодит мэдээлэлтэй сонголт хийх боломж олгох чухал алхам гэж үзэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here