9.3 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 5, 2025

Эрдэмтэд гурван минутын дотор яс наах “супер цавуу” бүтээлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хятадын Ханжоу хотын Жэжяны их сургуулийн эрдэмтэд ясны хугарлыг хэдхэн минутын дотор эмчлэх боломжтой өвөрмөц наалдамхай бодис бүтээжээ. Oddity Central-ийн мэдээлснээр, Bone-02 хэмээх энэхүү шинэ бүтээл тарилга хэлбэрээр хэрэглэгддэг бөгөөд хугарсан ясыг ердөө гурван минутын дотор эвлүүлэн наах чадвартай гэнэ.

Байгалиас санаа авсан шийдэл

Судалгааны баг хясааны онцгой чадвараас урам авчээ. Хясаа нь био наалдамхай бодисынхоо тусламжтайгаар усан дотор бараг бүх гадаргууд бат бөх наалддаг. Энэ механизмыг хуулбарлан, эрдэмтэд ясны хугарлыг хурдан, үр дүнтэй эмчлэх аргыг боловсруулсан байна.

Эмнэлзүйн туршилт ба үр дүн

Шинэ бүтээгдэхүүнийг 150 гаруй тохиолдолд туршжээ. Бугуй хугарч төмрөөр хадах шаардлагатай байсан нэг өвчтөнд уг цавууг ашигласан бөгөөд гурван минутын дотор хугарсан яс нь тогтвортой болсон байна. Сарын дараах ажиглалтаар яс бүрэн эдгэрч, ямар нэгэн хүндрэл үүсээгүй аж.

Давуу тал ба ирээдүй

“Супер цавуу”-ны хамгийн том давуу тал нь хүний биед аажмаар уусдагт оршино. Ингэснээр дахин мэс засал хийх шаардлагагүй болохоос гадна халдвар авах эрсдлийг бууруулдаг. Bone-02 бүтээгдэхүүнийг Хятад болон олон улсын хэмжээнд аль хэдийн патентжуулсан ч, өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд илүү олон шатны эмнэлзүйн туршилт хийх хэрэгтэй байгаа аж.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here