-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Элчин сайд Д.Н.Горелик эх орондоо бүр мөсөн буцахтай холбогдон уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Н.Гореликийг эх орондоо бүр мөсөн буцах гэж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

2024 оны өндөр түвшний айлчлалыг онцолж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко 2024 онд төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн нь онцгой үр дүнтэй болсон гэж Ерөнхийлөгч онцоллоо. Элчин сайд Д.Н.Горелик Элчин сайдаар ажиллах хугацаанд нь бүх талаар дэмжиж, хамтран ажилласан Монголын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлж, цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэв.

“Найрамдал” медалиар шагнаж, дипломат харилцааны товч түүхийг дурдав

Ерөнхийлөгч найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Элчин сайд Д.Н.Гореликийг “Найрамдал” медалиар шагналаа. Д.Н.Горелик 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байсан бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу