-2.9 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Эверестийн зүүн энгэрт гацсан аялагчдыг аварчээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Цасан шуурганы улмаас олон зуун аялагч гацжээ

Эверест уулын Төвөдийн талаас гардаг зүүн энгэрийн ойролцоо хүчтэй цасан шуурга шуурсны улмаас олон зуун явган аялагч гацсан байна. Аврах ажиллагаа ид үргэлжилж байгаа бөгөөд аврагчид гацсан аялагчдыг аюулгүй бүс рүү буулгаж эхэлжээ. Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, ням гарагийн байдлаар 350 аялагч Кудан тосгонд хүрсэн бол үлдсэн 200 гаруй хүнтэй холбоо тогтоогоод байгаа аж.

Карма хөндийд аяллын оргил үе тохиожээ

Хятадын үндэсний баярын найм хоногийн амралтын өдрүүдтэй давхцсанаар энэ долоо хоногт Карма хөндий дэх аяллын урсгал эрс нэмэгдсэн байна. Тус хөндий нь 4200 метрийн өндөрт байрладаг бөгөөд баасан гаргийн оройноос эхэлсэн цас бямба гаргийн турш орсон нь зам хаагдахад хүргэжээ.

Орон нутгийн захиргаа болон аврах албад цасанд дарагдсан замыг цэвэрлэж, гацсан аялагчдыг Кудан тосгон руу үе шаттайгаар буулгаж байна. Төрийн дэмжлэгтэй “Jimu News” цахим хуудсанд нийтдээ 1000 орчим хүн гацсан гэж мэдээлсэн байна.

Хойд энгэрийн нөхцөл тодорхойгүй хэвээр байна

Эверестийн хойд энгэр буюу Төвөдийн талаас гардаг хэсэгт аялагчид гацсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хойд талаас хатуу хучилттай замаар харьцангуй хялбар хүрч болдог учир энэ бүсэд жуулчид байнга зорьдог. Гэсэн хэдий ч бямба гаргийн оройноос эхлэн Төвөдөөс Эверест рүү тасалбар худалдаалах, нэвтрэх зөвшөөрөл олгохыг түр зогсоосон гэж орон нутгийн аялал жуулчлалын компанийн “WeChat” хуудсанд мэдээлжээ.

Балбад байгалийн гамшиг давхцав

Эвересттэй залгаа Балбын нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо, үер, хөрсний нуралт үүсч, багадаа 47 хүн амиа алдаж, есөн хүн сураггүй болоод байна. Энэтхэгтэй хиллэдэг Илам дүүрэгт хөрсний нуралт 35 хүний аминд хүрсэн бол гурван хүн аянганд цохиулсан гэж мэдээлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here