19.1 C
Ulaanbaatar
Даваа, 9 сар 1, 2025

Европын Холбоо Украинд олон улсын цэргийн хүч байрлуулах төлөвлөгөө боловсруулж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Financial Times” сонинд ярилцлага өгөх үеэр Украинд олон үндэстний цэргийн хүч байрлуулах “нарийвчилсан төлөвлөгөө” боловсруулж байгааг мэдэгдэв. Түүний хэлснээр энэ алхам нь дайны дараах аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг болж байгаа аж.

Фон дер Ляйен АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын оролцооны баталгааг онцолж, олон улсын цэргийн ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой гэсэн итгэлийг Европын удирдагчдад төрүүлсэн гэж тайлбарлажээ. Төлөвлөгөөний дагуу Европын орнуудын хэдэн арван мянган цэрэг АНУ-ын тагнуул, тандалтын систем болон удирдлага хяналтын дэмжлэгтэйгээр Украины нутагт байрлах юм.

Геополитикийн тохиролцоо

Энэхүү зохицуулалт өнгөрсөн сард Вашингтонд болсон Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон Европын удирдагчдын уулзалтаар хэлэлцэгдэн тохиролцсон байна.

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт Парис хотод Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар Герман, Их Британи, НАТО болон Европын Комиссын удирдагчид Украины асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлогджээ.

Батлан хамгаалалтын шинэ хөрөнгө оруулалт

Европын Холбоо саяхан батлан хамгаалах салбартаа 150 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр баталсан бөгөөд үүнээс хамгийн их ашиг хүртэх улс нь Польш болохыг фон дер Ляйен дурдсан байна.

Өнгөрсөн долоо хоногт тэрээр Беларусь, ОХУ-тай хил залгаа зүүн жигүүрийн долоон улсад айлчилж, Польшийн ерөнхий сайд Дональд Тусктай хамтарсан хэвлэлийн хурлыг Польш–Беларусийн хил дээр өндөр хамгаалалтын дор зохион байгуулжээ. Тус хурал дээр Туск аюулгүй байдлын асуудалд буулт хийхгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн байна.

Польшийн батлан хамгаалалтын байр суурь

Польш улс нь эдийн засгийнхаа хэмжээтэй харьцуулахад батлан хамгаалалтын зардлаараа ЕХ-ны гишүүн орнуудыг тэргүүлдэг. Үүний улмаас улсын төсвийн алдагдал ЕХ-ны 27 гишүүн дотроо хамгийн өндөрт тооцогдож байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгч Трамп Европын холбоотнуудаа батлан хамгаалалтын асуудалд хангалтгүй хүчин чармайлт гаргаж байна хэмээн шүүмжилсний дараа энэ оны зургаадугаар сард НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалалтын төсвөө дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьд хүргэхээр тохиролцсон. Ингэснээр зөвхөн 2025 онд НАТО-гийн орнууд нийтдээ 1.5 их наяд ам.долларыг батлан хамгаалалтдаа зарцуулахаар төлөвлөжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here