-9.9 C
Ulaanbaatar
Бямба, 10 сар 25, 2025

Францад хоёр дахь музей хулгайд өртлөө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

90 мянган еврогийн үнэт зоос алдагджээ

Луврын музейд хулгай орсны дараагийн шөнө Францын зүүн нутгийн Лангре хот дахь Дени Дидрогийн гэгээрлийн шилтгээн музей хулгайчдын бай болов. France Info-ийн мэдээлснээр гэмт этгээдүүд XVIII–XIX зууны үеийн 90 мянган еврогийн үнэ бүхий алт, мөнгөн зоосны цуглуулгыг авч оджээ.

Хулгайчид шилтгээн рүү хүчээр нэвтэрч, үзмэрийн танхимын шилэн хоргыг эвдэн зооснуудыг авч зугтсан байна. Хулгайлагдсан эд зүйлс нь 2011 онд сэргээн засварлалтын үеэр илэрсэн ховор цуглуулгын нэг хэсэг бөгөөд нийтдээ 1633 мөнгөн, 319 алтан зоос байжээ.

Хамгаалалтыг чангатгах арга хэмжээ авч эхэлжээ

Лувр болон Лангрегийн хулгайн хэргүүд дараалан гарсны дараа Францын Дотоод хэргийн яам улс даяарх музей, соёлын дурсгалт газруудын хамгаалалтыг чангатгах шийдвэр гаргасан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here