2.1 C
Ulaanbaatar
Мягмар, 10 сар 28, 2025

Францын тэргүүн хатагтайг хүйсээр ялгаварласан хэрэгт холбогдсон 10 хүний шүүх хурал эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Францын нийслэл Парис хотод энэ Даваа гарагт тус улсын тэргүүн хатагтай Брижит Макроныг хүйсээр ялгаварлан гадуурхсан хэрэгт холбогдсон 10 хүний шүүх хурал эхэлжээ.

Гүтгэлэг, доромжлолын хэрэг

Хэрэгт холбогдсон хүмүүс нь Брижит Макроныг “хүйсээ солиулсан эрэгтэй хүн” хэмээн соц сүлжээнд гүтгэлэг тараасан хэрэгт буруутгагдаж байна. Тэдний дунд 41-60 насны найман эрэгтэй, хоёр эмэгтэй багтжээ. Тэд Макроны хүйс, бэлгийн чиг хандлага, мөн нөхөр Эммануэль Макроноос 24 насаар ах гэдгийг нь далимдуулан “педофил” гэх мэт доромж үгс хэрэглэж, олон нийтийн сүлжээнд сөрөг пост, жиргээ нийтэлж байжээ.

Хэрвээ шүүхээс буруутай гэж үзвэл, тэдэнд хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оноох магадлалтай байна.

Хуулийн өмгөөлөгчийн мэдэгдэл

Шүүгдэгчдийн нэгний өмгөөлөгч Карло Бруса хэлэхдээ:

“Эдгээр жиргээ, постууд нь хатагтай Макроныг дарамталсан гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч дэлхий даяар хэдэн зуун мянга, магадгүй сая хүмүүсийн хийсэн зүйлийг л давтсан. Гэвч энэ нь хатагтай Макроны хувьд тодорхой хэмжээнд хүнд байдал үүсгэсэн бололтой.”

АНУ-д ч маргаан өрнөж байна

Брижит Макроны хүйсийн талаарх гүтгэлэг зөвхөн Францад төдийгүй АНУ-д ч дэгдсэн. Өнгөрсөн долдугаар сард, ерөнхийлөгч болон хатагтай Макрон нар Америкийн барууны улс төрийн инфлюенсер, подкаст хөтлөгч Кандас Оуэнсийг ижил үндэслэлээр шүүхэд өгчээ.

Оуэнс 72 настай Брижит Макроныг төрөхдөө “Жан Мишель Троно” нэртэй эрэгтэй байсан гэж мэдэгдэж байв. Гэвч энэ нь тэргүүн хатагтайн төрсөн ахын нэр болох нь тогтоогдсон юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here