-8.9 C
Ulaanbaatar
Даваа, 11 сар 3, 2025

G-Dragon-ы “Ubermensch” дэлхийн аялан тоглолт Монголын кинотеатрт гарна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“BigBang”-ийн ахлагч дэлхийн фенүүдтэйгээ дахин уулзаж байна

К-попын хаан гэгддэг G-Dragon (Квон Жи Ён) энэ оны хоёрдугаар сараас эхлэн “Ubermensch” нэртэй дэлхийн хэмжээний аялан тоглолтоо хийж байна. 2017 онд болсон “Act III: MOTTE” аялан тоглолтоороо Өмнөд Солонгосын гоцлол дуучдын дунд хамгийн том хэмжээний аялан тоглолт хийсэн амжилтаараа тэр дахин түүх бүтээж байна.

Шинэ “Ubermensch” тоглолтын хүрээнд тэрбээр Европт хамгийн олон тасалбар борлуулсан К-поп уран бүтээлч болж, олон улсын хөгжмийн салбарт шинэ амжилтын эзэн болжээ.

“Ubermensch” тоглолт дэлхийн кино дэлгэцнээ

G-Dragon фенүүддээ зориулж тоглолтоо кино хэлбэрээр хүргэхээр шийджээ. Энэхүү тоглолтын кино хувилбарыг аравдугаар сарын 29-нөөс дэлхий даяар, харин арваннэгдүгээр сарын 7-ноос Монголын кино театруудад албан ёсоор гаргаж эхэлнэ.

“Ubermensch” тоглолт нь G-Dragon-ы уран бүтээлийн шинэ эрин үеийг илэрхийлэх бөгөөд дуу, бүжиг, дүрслэл, фэшн, философийн гүн санааг нэгэн тайзан дээр хослуулсан бүтээл хэмээн шүүмжлэгчид онцолж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here