17.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

Г.Занданшатар: Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх цогц арга хэмжээ боловсруулахыг үүрэг болголоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар цахим хуудсаараа дамжуулан сүүлийн үед олон нийтийн бухимдлыг төрүүлсэн, хүний ёс суртахуунд харш ноцтой гэмт хэргийн талаар байр сууриа илэрхийлж, төрийн холбогдох байгууллагуудад шуурхай арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Тэрбээр нийгэмд давтамжтайгаар гарч буй эмэгтэйчүүдийг зодох, хүүхдүүдийг хүчирхийлэх, мал амьтныг хэрцгийлэн хөнөөх зэрэг үйлдлүүд нь зөвхөн хувь хүний ёс зүйн асуудал бус, нийгмийн суурь хямралын илрэл хэмээн онцолсон юм. Түүний үзэж буйгаар эдгээр ноцтой зөрчлүүдийн цаана ядуурал, боловсролын тэгш бус байдал, архидалт, сэтгэцийн эрүүл мэндийн доголдол, ёс суртахууны уналт зэрэг олон хүчин зүйлс давхар нөлөөлж байгаа аж.

Тиймээс Ерөнхий сайд Хууль зүйн яаманд дээрх төрлийн гэмт хэргийг нэн даруй мөрдөн шалгаж, холбогдох этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцох, хуулийн хэрэгжилтэд улс төр болон хувь хүний ашиг сонирхол оролцох нөхцөлийг бүр мөсөн үгүй хийх чиглэлээр ажиллахыг үүрэг болгожээ. Мөн шаардлагатай тохиолдолд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа яаралтай боловсруулж танилцуулахыг анхааруулсан байна.

Түүнчлэн Боловсрол, Соёл, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамдад ёс суртахуун, хариуцлагын боловсрол, сэтгэлзүйн дэмжлэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яаралтай цогц арга хэмжээ боловсруулан танилцуулах даалгавар өгсөн. Ерөнхий сайдын энэхүү мэдэгдэл нь хүчирхийллийн эсрэг төрийн байр суурийг илэрхийлж буйгаараа онцлог бөгөөд цаашид бодлогын түвшинд үр дүнтэй алхам хийх суурь болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here