-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Гэрлэлтийн тоо 5 жилийн дотор 29 хувиар унажээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт” сэдэвт судалгааг Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн гүйцэтгэж, өнөөдөр яамны удирдлагад үр дүнг нь танилцууллаа.

Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөв

Судалгаанд 2019 оны гэрлэлтийн тоог 2024 оныхтой харьцуулахад гэрлэлт улсын хэмжээнд 29 хувиар багассан бол гэр бүл цуцлалтын тоо эсрэгээрээ 5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Судлаачдын тайлбарласнаар гэр бүл төлөвлөлт нь хүүхдийн эндэгдэл, үр хөндөлтийг бууруулах, эх үрсийн эрүүл мэндийг сайжруулах, үргүйдлээс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй хэвээр байна.

Мөнгө, байр орон сууц гол бэрхшээл хэвээр байна

2010 онд хийгдсэн “Монгол гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт” судалгаагаар гэр бүлийн амьдралд хамгийн том дарамт нь мөнгө санхүү, орон байрны асуудал гэж тодорхойлж байсан. Шинэ судалгаанд хамрагдсан иргэд мөн л гэр бүлийнхээ хамгийн том бэрхшээлийг санхүүгийн хомсдол, байр, орон сууцтай холбоотой хүндрэл хэмээн нэрлэжээ.

Зөрчил, маргааны үндсэн шалтгаан

Гэр бүлийн орчин дахь зөрчил, маргаан олон хүчин зүйлээс шалтгаалж буйг судалгаа тодотгосон байна. Оролцогчдын 29.2 хувь нь үзэл бодлын зөрчлөөс, 24.4 хувь нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхээс, 22.8 хувь нь харилцан ойлголцолгүйгээс, 21.5 хувь нь мөнгө санхүүгийн хомсдолоос үүдэн зөрчилдөөн үүсдэг гэж хариулжээ.

Судалгаанд 2184 өрх хамрагджээ

Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлтийг тодорхойлоход олон улсад өргөн хэрэглэгддэг онол, арга зүйг ашигласан бөгөөд нийт 2184 өрх судалгаанд оролцсон байна. Үүнээс 40.4 хувь нь Улаанбаатар хотын, 59.6 хувь нь хөдөө орон нутгийн өрхүүд байв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 Смхиман

  1. Амьдралын өртөг өндөр байгаа болохоор залуус хүүхэдтэй болохдоо болгоомжлох нь аргагүй юм шиг

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here