ГИХГ хиймэл оюунд суурилсан чатботыг бүх хэл дээр ажиллуулж эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд суурилсан чатботыг зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээнд нэвтрүүлээд байна.

Тус чатбот энэ сараас эхлэн бүх улсын хэл дээр зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой болжээ. Ингэснээр гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд тус байгууллагын үйлчилгээтэй холбоотой мэдээллийг 24 цагийн турш, хаанаас ч өөрийн эх хэл дээрээ авах нөхцөл бүрдсэн байна.

Мөн иргэд 1800-1882 дугаарын лавлах утсанд холбогдон мэдээлэл авах боломжтой бөгөөд дуудлагын төлбөр нь энгийн утасны тарифаар тооцогдоно. Ажлын бус цагаар зөвлөгөө авах шаардлагатай бол visasection@immigration.gov.mn цахим шуудан, immigration.gov.mn цахим хуудас болон хиймэл оюунд суурилсан чатботоор дамжуулан хандах боломжтой юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу