Говь-Алтайн Тайшир сумын ойролцоо 3.6 магнитудын газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт өнөө өглөө 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Тодруулбал, аравдугаар сарын 15-ны 08:38:29 цагт Тайшир сумын төвөөс баруун урд зүгт 49 километрийн зайд газар хөдөлжээ.

Газар хөдлөлтийн дараа Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн бүс нутагт амьдардаг малчдаас нөхцөл байдлыг тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй гэж мэдээлсэн байна.

Мөн газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол, эвдрэл гэмтэл учраагүй аж.

Одоогоор тус бүс нутагт хэвийн нөхцөл байдал үргэлжилж байгаа бөгөөд нэмэлт хохирлын мэдээлэл гараагүй байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу