11.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 28, 2025

Х.Нямбаатар: “Улаанбаатарын түгжрэлийг метро, трамвай, BRT, хоёрдугаар түвшний замаар шийднэ”

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бээжин хотод ажиллаж, тус хотын дарга Ин Юнтай уулзав. Энэхүү уулзалт нь хотууд хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэх эхлэл төдийгүй эдийн засаг, шинжлэх ухаан, гадаад худалдаа, түүнчлэн авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэхэд чиглэж байв.

Уулзалтын үеэр Х.Нямбаатар Улаанбаатар хотод БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй зам, гүүр, сургууль, цэцэрлэг зэрэг бүтээн байгуулалтуудад талархал илэрхийлж, тэдгээр нь нийслэлийн дэд бүтцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон юм.

Бээжингийн дарга Ин Юн мөн өөрийн хотын түгжрэлийн нөхцөл байдлыг танилцуулж, “Манай хотод 7 сая гаруй автомашин бүртгэлтэй. Оргил цагийн түгжрэлийг бүрэн шийдээгүй ч, дагуул хот байгуулах, төрийн байгууллагуудыг хотоос гаргах, нийтийн тээврийг шинэчлэх зэрэг олон арга хэмжээ авч байна. Агаарын бохирдлын 50 хувь нь автомашинаас шалтгаалж байна. Тиймээс АI технологид суурилсан шийдлүүдийг ч нэвтрүүлж эхэлж байна” гэж ярив.

Хариуд нь Х.Нямбаатар “2025 оныг Монгол Улсын Засгийн газраас “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй уялдуулан Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Тэдгээрийн хүрээнд авто замын түгжрэлийг шийдэхийн тулд метро, трамвай, BRT, хоёрдугаар түвшний авто замуудын төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна” хэмээн мэдэгдлээ. Тэрээр мөн “20 минутын хот” концепцийн дагуу Сэлбэ хотын бүтээн байгуулалт эхэлсэн талаар дурдсан юм.

Энэхүү уулзалт нь 2014 онд Улаанбаатар, Бээжин хоёр “ах, дүүгийн хотууд” болсноос хойш хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эхлэл болох төлөвтэй байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here