-12.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

“Халтар хөл” дуулиан: Селена Гомесыг нөхрөөсөө салахыг фенүүд нь шаардав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Подкаст дээрх нэг кадр олон нийтийг бухимдуулав

Жүжигчин, дуучин Селена Гомесын шүтэн бишрэгчид түүнийг нөхрөөсөө салахыг уриалж эхэлжээ. Энэ удаагийн маргааны гол шалтгаан нь түүний нөхөр Бенни Бланко саяхан оролцсон подкастын бичлэгт хөлийн ул нь илт бохир харагдсан явдал байв. Тухайн хэсэг цахим орчинд хурдтай тарж, хүмүүсийн дургүйцлийг улам өдөөсөн байна.

“Халтар хөл” дуулиан: Селена Гомесыг нөхрөөсөө салахыг фенүүд нь шаардав

“Хөл нүцгэн суусан” дээрээс нь “чанга унгасан” гэх шүүмжлэл нэмэгдлээ

Подкастын үеэр Бенни Бланко буйдан дээр хөл нүцгэн байрласан бөгөөд ярилцлагын явцад бусдад тод сонсогдохоор чанга унгасан нь мөн шүүмжлэл дагуулжээ. Үүний дараа интернэтэд “дэлхийн хамгийн олон дагагчтай эмэгтэй алдартан яагаад түүнтэй гэрлэв” гэх мэт хэлэлцүүлэг олноороо өрнөж, Селена Гомесын сонголтыг хүртэл шүүн хэлэлцэх уур амьсгал үүссэн байна.

Ариун цэврийн тухай байр суурь нь өмнө нь ч хэл ам дагуулж байжээ

Бенни Бланко хувийн ариун цэврийн асуудлаар анх удаа олны анхаарлын төвд орсонгүй. Тэрбээр 2024 онд өгсөн ярилцлагадаа өдөр бүр шүршүүрт орох шаардлагагүй гэж үздэгээ хэлж, мөн хүнээс өөрийнх нь байгалийн үнэр мэдрэгдэх үед хамгийн их таатай байдаг тухай ярьсан нь тухайн үедээ ч олон нийтийн маргаан дагуулж байсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу