Дэлхийн Counter-Strike-ын ертөнцөд “Оскар” гэж нэрлэгддэг HLTV Awards-ын 2025 оны нэр дэвшигчид албан ёсоор тодорлоо. Энэ удаагийн жагсаалт Монголын хувьд онцгой утгатай болж байна. Учир нь “The MongolZ” баг таван өөр ангилалд нэгэн зэрэг нэр дэвшиж, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөх түвшинд хүрснээ дахин баталлаа.
The MongolZ-ийн 5 нэр дэвшил юугаараа онцгой вэ
“The MongolZ”-ын нэр дэвшил нь нэг тоглогчийн гялалзсан мөчөөс илүү багийн бүхэл бүтэн тогтолцоо, үүрэг роль тус бүрийн тогтвортой гүйцэтгэлээрээ үнэлэгдэж байгааг харууллаа. Нэг багийн олон тоглогч өөр өөр байрлал, өөр өөр үүргээр зэрэг нэр дэвших нь тухайн багийн бүтэц зөв ажиллаж, дэлхийн хэмжээнд хүрснийг илтгэнэ.
Монголын нэр дэвшигчид ямар ангилалд өрсөлдөж байна вэ?
Энэ жил “The MongolZ”-оос дараах нэр дэвшилтүүд бүртгэгдлээ.
- Оны шилдэг Opener: Senzu
Раундын эхэнд шийдвэрлэх довтолгоо хийх, хэмнэл тогтоох чадвараараа Азбаяр дэлхийн шилдэг opener-үүдийн эгнээнд нэрлэгдэв. - Оны шилдэг мэргэн бууч AWPer: 910
Өсөхбаяр AWP ашиглан мөч бүрийн эрсдэлийг тооцож, оноо авчирдаг тоглолтоороо хамгийн хүчтэй мэргэн буучдын дунд өрсөлдөхөөр боллоо. - Оны шилдэг хамгаалагч Anchor: mzinho, Techno
Нэг ангилалд хоёр тоглогч нь хамт нэр дэвшсэн нь багийн хамгаалалтын зохион байгуулалт ямар өндөр түвшинд байгааг илүү тод харуулсан үйл явдал боллоо. - Оны шилдэг ахлагч IGL: bLitz
Тактикийн шийдвэр, раундын дундын удирдлага, тоглолтын хэмнэл өөрчлөх арга барилаараа Гарьдмагнай шилдэг ахлагчийн төлөө өрсөлдөнө. - Оны шилдэг дасгалжуулагч: maaRaa
Багийн хөгжлийн чиглэл, бэлтгэлийн зохион байгуулалт, тоглолтын төлөвлөлтийг нэгтгэн топ түвшинд хүргэсэн ажлаараа Эрдэнэдалай шилдэг дасгалжуулагчийн нэр дэвшигч болов.
Шагналын эцсийн дүн, багийн арын дэмжлэг
HLTV-ийн эцсийн шийдвэр, ялагчдын нэрс албан ёсны ёслолын үеэр тодорхой болно. Олон улсын тэмцээнүүдэд тогтвортой амжилт үзүүлж, өөрийн тоглолтын хэв маягаараа мэргэжилтнүүдийн анхаарлыг татсаар ирсэн “The MongolZ” баг 1xBet Монголын дэмжлэгтэйгээр дэлхийн тавцанд эх орноо төлөөлөн өрсөлдсөөр байгаа билээ.










