-2.9 C
Ulaanbaatar
Лхагва, 10 сар 15, 2025

Хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэн, байгууллагад өндөр торгууль ногдуулна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малыг гаргах ажлыг 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ. Энэ нь НИТХ-ын 2024 оны 9 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжиж буй арга хэмжээ бөгөөд хотын төвийн зургаан дүүрэг болон Багахангай, Багануур, Налайх дүүргийн суурьшлын бүсийг хамарч байна.

Хориглосон бүсийн журам ба хариуцлага

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан хэлэхдээ:

“Нийслэлийн Засаг дарга холбогдох байгууллага, дүүргүүдэд хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг өгсөн. Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлд зааснаар мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал бэлчээсэн тохиолдолд иргэнийг 1000 нэгж буюу ₮1 сая, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг 10 мянган нэгж буюу ₮10 сая төгрөгөөр торгоно,” гэж мэдэгдэв.

Тэрбээр мөн хуулийг иргэд болон төрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэх үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэж, Богдхан уул болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд гарч буй зөрчлүүдийг таслан зогсоох шаардлагатайг дурдав.

Хотын экосистемд үзүүлэх сөрөг нөлөө

Мал аж ахуйг хориглосон бүсэд малаа нэвтрүүлэх нь хотын ногоон байгууламжийг сүйтгэхээс гадна гоц халдварт өвчин үүсэх, олон нийтийг хамарсан өвчлөл тараах эрсдэлтэй.

Жишээлбэл, өнгөрсөн долоодугаар сард Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны Шар хоолойн ам, Дунд төгөлд шүлхий өвчин гарч, нэг сарын хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Уг бүс нь анхнаасаа мал аж ахуй эрхлэхийг хориглосон газар байсан ч хуулийг хэрэгжүүлээгүйгээс өвчлөл гарч, 500 гаруй иргэн эдийн засгийн болон эрхийн хохирол амссан байна.

Тус дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс ₮165 сая гаруй төгрөгийн зардлаар хариу арга хэмжээ авсан нь хууль хэрэгжүүлэхгүй байсны үр дагавар гэдгийг НЗДТГ онцолжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here