ХӨСҮТ хүүхдийн тасгаа шинэчилж 23 ортой болголоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хүүхдийн тасгийг бүрэн шинэчилж, албан ёсоор ашиглалтад орууллаа. Энэхүү ажлыг Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлсэн байна.

Сүүлийн үед улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор 320 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 23 ортой тасгийг иж бүрэн тохижуулжээ. Засварын ажлыг UNICEF-ийн дэмжлэгтэйгээр хийж, орчин үеийн тавилга, шаардлагатай тоног төхөөрөмж, цагаан хэрэгслээр бүрэн хангасан байна.

Шинэчлэгдсэн тасаг нь улаанбурхан, улирлын томуу болон бусад халдварт өвчтэй хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэхэд чиглэжээ. Мөн хүүхэд болон тэдний асран хамгаалагчдад илүү аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу