Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 15 – Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт, Наран, Рашаант баг болон аймгийн хөдөөгийн 16 суманд шинээр 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулж, ашиглалтад орууллаа.
Ингэснээр нийт 19 байршил спортын шинэ талбайтай болж, хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамирын спортоор хичээллэх, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломж бүрдэж байна.
Төсөл хэрэгжсэн замнал
- Хоёр жилийн өмнө Ховд аймгийн 500 гаруй залуусын санал, санаачилгаар сум бүрд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажил эхэлсэн.
- Энэ санаачилгыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С. Бямбацогт болон түүний ажлын алба хэрэгжүүлжээ.
- Өнөөдөр уг ажил бүрэн дуусаж, орон нутгийн иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөө үзүүлэх чөлөөт цагийн дэд бүтэц бий болов.
Нээлтийн арга хэмжээ
Талбайн нээлтийн ёслолыг өнгөрсөн долоо хоногт Бичигт багт зохион байгуулж, хүүхэд, залуусын дунд сагсан бөмбөгийн тэмцээн өрнүүлэв. Орон нутгийн иргэд шинэ талбайн ач холбогдлыг өндрөөр үнэлж, талархлаа илэрхийлжээ.