Өнөөдөр өглөө 11:47 цагт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Газар хөдлөлтийн төв
Эх сурвалжийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Цагаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 55 км, Цэцэрлэг сумын төвөөс зүүн хойд зүгт 59 км, Баянзүрх сумын төвөөс баруун зүгт 60 км зайд байжээ.
Магнитуд ба баллын ялгаа
Газар хөдлөлтийн хүчийг хоёр үзүүлэлтээр хэмждэг. Магнитуд нь газар доорх төв хэсгийн хүчийг харуулдаг бол балл нь газрын дээр хүмүүс болон барилга байгууламжид мэдрэгдэх чичирхийллийг илэрхийлдэг.
- 1-3 балл: Барилга доторх хүмүүс үл ялиг чичирхийлэл мэдэрч, аяга таваг зэрэг жижиг зүйлс хөдөлнө.
- 4-5 балл: Гэрлийн бүрхүүл, суурь муутай эд зүйлс чичирч, хүмүүс сандарч эхэлдэг.
- 6-7 балл: Хүмүүс хөл дээрээ тогтох төвөгтэй болж, барилгын ханын хавтан цуурч, цонх хагарах, тавилга хөдөлж унах тохиолдол гардаг.
Хүмүүст мэдрэгдсэн байдал
Энэ удаагийн 3.8 магнитудын газар хөдлөлт нь харьцангуй бага хүчтэйд тооцогддог бөгөөд олон нийтэд хүчтэй мэдрэгдээгүй талаар урьдчилсан мэдээлэл байна.