Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газар сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд чиглэсэн “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд:
- Долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагт хүүхэд бүрт сүү тараана.
- Нэг хүүхэд 150 граммаар савласан сүү тогтмол авах юм.
- Санхүүжилтийг сумын Орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж байгаа аж.
Энэхүү хөтөлбөр нь хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, тэжээллэг хоол хүнсээр хангах зорилготой төдийгүй орон нутгийн малчдын сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх давхар ач холбогдолтой гэж үзэж байна.