-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Хүүхдүүд хэзээнээс өвөл амрах вэ? Албан ёсны хуваарь гарлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн амралтын албан ёсны хуваарийг танилцууллаа. Энэ жил нийслэлийн сурагчид 5–6, орон нутгийнх 4–5 долоо хоног амрах бөгөөд мал төллөлтийн үе, ханиад томуугийн нөхцөл байдлыг харгалзан ялгаатай хугацаагаар амруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн сурагчид хавар нэг долоо хоног, харин орон нутгийнхан хоёр долоо хоног амарснаар жилийн нийт амралтын хоногийг тэнцвэржүүлсэн хэвээр байх юм.

Бага ангийнхны өвлийн амралт (1–5 дугаар анги)

Нийслэлд суралцаж буй бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт хичээлдээ эргэн орно. Яамны тайлбарлаж буйгаар, жилийн хамгийн хүйтэн үеэр бага насныхныг урт хугацаагаар амраах нь томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, эрүүл мэндийг нь хамгаалахад чухал нөлөөтэй.

Орон нутгийн 1–5 дугаар ангийнхан мөн арванхоёрдугаар сарын 15-наас амарч эхлэх боловч таван долоо хоног амраад нэгдүгээр сарын 19-ний Даваа гарагаас хичээлдээ орно. Ингэснээр хаврын мал төллөх үеэр дахин хоёр долоо хоногийн нэмэлт амралт авах боломжтой гэж үзжээ.

Дунд ангийн сурагчдын амралт (6–9 дүгээр анги)

Нийслэлийн 6–9 дүгээр ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос өвлийн амралтаа эхлүүлж, таван долоо хоног үргэлж амраад нэгдүгээр сарын 26-наас хичээлдээ орох юм.

Харин орон нутгийн дунд ангийнхан мөн арванхоёрдугаар сарын 22-нд амралтаа эхэлнэ. Тэдний хувьд амралт дөрвөн долоо хоног үргэлжилж, нэгдүгээр сарын 19-ний Даваа гарагт хичээл нь дахин эхлэхээр төлөвлөгдсөн байна. Ийнхүү орон нутгийн сурагчид өвөл арай богино, харин хавар мал төллөх үеэр илүү олон хоногоор амрах зохицуулалт хэвээр үлджээ.

Ахлах ангийн сурагчид (10–12 дугаар анги)

Ахлах ангийн сурагчид нийслэл, орон нутгаас үл хамааран арванхоёрдугаар сарын 22-ноос өвлийн амралтаа эхлэнэ. Гэхдээ тэдний амралт бага, дунд ангийнхнаас ялгаатайгаар сүүлийн долоо хоногтоо бүрэн чөлөөтэй байхгүй.

Амралтын төгсгөлийн долоо хоногт ахлах ангийнхан цахимаар хичээллэж, давтлага, бэлтгэлийн ажлаа онлайн хэлбэрээр үргэлжлүүлэхээр болсон. Энэ нь төгсөх ангийнханд шалгалт, элсэлтийн бэлтгэлээ алдахгүй байх, бусад ахлах ангийн сурагчдад суралцах хэв маягаа тасалдуулахгүй байх боломж олгоно гэж үзэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here