10.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 29, 2025

Хүүхдүүдийн скүүтер, мопед унахыг хязгаарлах асуудлаар зөвлөлдөв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Насанд хүрээгүй хүүхдүүд скүүтер, мопед, суррон, мотоцикл унаж осолд өртөх тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагуудын төлөөлөл, скүүтерийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлагууд уулзалт хийлээ.

Уулзалтаар хэлэлцсэн асуудлууд

  • Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас аппликейшн дээр хориглох боломжийг хөгжүүлэх
  • Зөв хэрэглээний талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах
  • Хөдөлгөөнд саад болсон болон зөвшөөрөгдөөгүй зогсоолд байрласан скүүтер, мопедыг ачиж журамлах үйлчилгээг сайжруулах

Энэхүү арга хэмжээ нь хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, нийтийн аюулгүй байдлыг хангахад чиглэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here